Meditrina нь эрүүл мэндийн ерөнхий үйлчилгээ үзүүлдэг, бүртгэлтэй байгууллага юм. Эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ болон зөвлөгөөголон хэлээр өгдөг. Бичиг баримтгүй хүмүүс эрүүл мэндийн үзлэгт орох, эмчилгээ авах боломжтой.
Мөн дээрхээс өөр шалтгаанаар эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломжгүй хүмүүс Meditrina -гаас зөвлөгөө, чиг баримжаа авч болно.
Meditrina -гийн зардлыг Цюрих хот тэтгэдэг.
Цюрих кантонд удаан хугацаагаар амьдарч буй оршин суух зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн даатгалгүй хүмүүс Meditrina- гийн үйлчилгээнд хамрагдана.
Өөр бусад шалтгаанаар эрүүл мэндийн үйлчилгээ авахад боломжгүй хүмүүс эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар зөвлөгөө, тусламж дэмжлэг, эмчилгээ авна.
- Эрүүл мэндийн үндсэн үйлчилгээ
- Бусад эмнэлгийн байгууллагад шилжүүлэх (эмч, шүдний эмч, эмнэлэг)
- Урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөө өгөх, ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээг сайн дурын үндсэн дээр хийх
- Эрүүл мэндийн системийн талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх. Шаардлагатай бол бусад тусламжийн байгууллага, үйлчилгээнд шилжүүлэх
- Төрийн байгууллага болон тусламж хүсч буй хүмүүсийн хооронд зуучлах
Meditrina дахь эрүүл мэндийн бүх үндсэн үйлчилгээ, зөвлөгөө үнэ төлбөргүй. Харин гуравдагч байгууллагад үзлэг, эмчилгээ авахад үнэ төлбөртэй.
Цагийн хуваарь: Даваа, Лхагва, Баасан гараг, 9-12 цаг, 13.30-17 цаг
Цаг товлох шаардлагагүй.
Дараах вэбсайт буюу Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үндэсний платформэнэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Migesplus руу орж эрүүл мэндийн төрөл бүрийн сэдвүүдийн тухай материалыг олон хэлээр авах боломжтой.
Танд асуулт байвал бид хариулъя. Дээрх цагийн хуваарийн дагуу 044 360 28 72 дугаар луу залгаж Meditrina -тай холбогдоно уу.
Meditrina